Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
Хар ус уух нь ч бий хамгийн мууг нь хийнэ
Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
Халуурч дуг хийнэ хааяа харин маргааш нь бүх юм хэвийн
Амьдрал зургаан талтай шоо дөрвөлжин азын тоглоом ч гэлээ
Аль нь тоглогч гэдгийг санавал хожиж болох билээ
Чиний гарт шоо түүнээс шоон дотор чи биш
Чихэр дагаж гүйсэн хүү учиргүй олон тоон дотор живэн
Толгой нь гашлаад тооны машин ажлаад
Тоомгүй олон бодлы нь зажлаад мажийлаад
Маргаашаа анзааралгүй мангар олон жил алдаад
Магадгүй чи хожиж болноо гол нь чи таалдаа
Алийг нь сонгох вэ алийг нь хараад сэтгэл онгойх вэ
Яг хэдий хүртэл ааш муутын өмнө тонгойх вэ
Энэ бол чи, чиний амьдралд чи гол
Түр эргэж харж уйлахаасаа өмнө шийдсэн бодолд хүр
Эр хүн нэг л шийдсэн ам гарсан үгс амаргүй
Элдвийг хөө чиний гэх нас замхарсан өөрийн замаа хөө
Эцсийн цэг нь хүртэл дараагийн өгүүлбэрийн эхлэл болдог
Энэ тоглоомыг тоглож байж л учрыг нь олдог
Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
Хар ус уух нь ч бий хамгийн мууг нь хийнэ
Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
Халуурч дуг хийнэ хааяа харин маргааш нь бүх юм хэвийн
Амьдрал байгаа цагт асуудал олон сул тал бидний сүүдэр
Олон удаа бүдрэв, боломж олддог гэдгийг ч нүдээр үзэв
Бүх юм дуусах болоогүй байна энэ бол эхлэл
Зовлонг тойрохгүй дайрч өнгөрнө амьдралд хайртай гэж хэл
Халаас нимгэн заримдаа ядуу сэтгэл тавгүй
Ажилдаа алхаад очино оройн хоол аяганы дундуур
Эргээд харахад юу эсийг үзэв гэхээс бусдыг
Эр хүний замын хүзүү урт тэр тусмаа ухрах ёсгүй
Хааяа амьдрал тэр аяараа нуруун дээр дарах мэт аргагүйтах үе гарна
Өрөөсөөн ханьгүйг сана
Шийдэлд хүрмээр байдаг ч санаснаар болдоггүй нь харамсалтай
Амьдрал хэнийг ч ялгалгүйгээр халаав султай
Хүн болгон итгэнэ үлгэр шиг сайхан төгсгөлд хэдий богинохон ч найдвар өгсөн
Тоост хорвоогийн нартай цэлмэг өдрүүд олон
Албаар чамайг сорьж унагаах нь амьдралын тоглоом
Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
Хар ус уух нь ч бий хамгийн мууг нь хийнэ
Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
Халуурч дуг хийнэ хааяа харин маргааш нь бүх юм хэвийн
Амьдрал өөрөө новш болохоор битгий санаа зов
Амьдрал өөдөө зогс аль болохоор бүгдийг анаад ав тагнаад ав чагнаад ав
Амьдралаараа наадөө чагнаад ав цагнаад зав гарвал амьдралаараа наадөө (2х)
Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
Хар ус уух нь ч бий хамгийн мууг нь хийнэ
Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
Халуурч дуг хийнэ хааяа харин маргааш нь бүх юм хэвийн
ТУТ БУРЯТЫ Oppozit & Эгшиглэн еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1