Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Х. Төмөр - Аяны шувууд | Текст песни

Үг Д.Дашдондог
Ая З. Хангал
------------------------------------------------
Аялан дуулдаг чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа.

Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач ээ.

Хөмсгөн сарыг дамжин өртөөлөх
Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн ниссээр шувууд буцлаа.

Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач ээ.

Зэллэн нисэх швуудын цуваа
Зэрэглээ татах алсад шингээд
Чихэнд хоногших нэгэн аялгуу
Сэтгэлд шингэм уянгатай сонсогдоно.

Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач ээ.

Х. Төмөр еще тексты


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 3
Видео
  • Төмөр Аяны шувууд Төмөр Аяны шувууд
    Сонсох болгонд уярал хайр бодогдуулсан сайхан дуу, сайн дуучин, бас хөгжмийн зохиолч Хангал... Тасархай гоё.... Read moreShow less ...
  • Аяны шувуу.mp4 Аяны шувуу.mp4
    Аяны шувуу.mp4 .... "Аяны шувууд" - үг СТА Т.Баярсайхан , ая Б.Баасансүрэн дуучин Л.Рэнчинням - Duration: 5:14. by ...