Дх: Дурлалаар бороо нь ордог
Дуугарч амжилгүй хацар минь нордог
Сэм сэмхэн биедээ дөхье
Сэрүүн цагаар тэвчсэнээ нөхье
Бүсгүй би чамдаа хайртай гэчээд чиний хайрыг ердөө даагаагүй гээд
Би өөр хүний харцыг энэ цээжиндээ наагаагүй би
Яагаагүй би өөр хүнийг хайраар дуудаж нэрлээгүй шүү
Би ширлээгүй шүү үүрээр өөр хүн гарын минь дэрлээгүй шүү
Чамайг эзгүйд миний нүдэнд амьдрал өөрөөр харагдаад
Зүүдэнд минь чи байсан би шөнө болгон чамайг тосож байсан
Зүүдэндээ итгэх гээд өглөө орноосоо нэг л сонин болож байсан
Шөнийн тэнгэрт чамайг үнсэхийг хүсээд зөндөө яарсан шүү би
Яарсан би чамайг эзгүйд хөнжил жиндээд даарсан шүү би
Дөхөөд байна дөхөөд байна энэ бүхэн хурдан бүлээцээсэй
Гэж боддог байсан л байхгүй намайг чамайг хүлээгээсэй
Ганцаараа суух болгондоо би чамайг санаад дүнсийсэн
Хайртай гэж нэг хэлсэн юм болохоор дандаа бодсон үнсэх юмсан
Үнсье гарнаас чинь би тавимааргүй байна хөтөлье
Миний чамд хайртайг мэднэ хамаагүй хамтдаа хөтөлье
Дх: Дурлалаар бороо нь ордог
Дуугарч амжилгүй хацар минь нордог
Сэм сэмхэн биедээ дөхье
Сэрүүн цагаар тэвчсэнээ нөхье
Өдөр сэтгэл сэвгээд үдэш нойргүй хэвтээд
Чи минийхээ зүүдэнд ирээд сэтгэл түр дэвтээд
Цугтаа байснаас алдаа болгоноо эргэж харчихаад явсан
Хайр гэдэг бусдын бодлоор хаврын тэнгэр гэдэг
Харин би чинь чамдаа хайртай болохоор итгэдэг
Хайртай гэж нэг хэлсэн юм болохоор би чинь хүлээлээ
Чамайг үгүйд аясын салхи нь ёстой өөрөөр үлээлээ
Би бодлоо дандаа хамтдаа байсан бол угтаа
Энэ бодол ард хоцорлоо хоёул одоо цугтаа
Одоо надад итгэл төржийнэ бүгдийг хамтдаа туулъя
Одоо бүх юм ард хоцорлоо хоёул хамтдаа дуулъя
Дх: Дурлалаар бороо нь ордог
Дуугарч амжилгүй хацар мниь нордог
Сэм сэмхэн биедээ дөхье
Сэрүүн цагаар тэвчсэнээ нөхье
Чи яамаар байна хайрыг чинь би чинь даамаар байна
Яамаар байна өөрийг чинь би чинь хайрлая гарыг чинь цээжиндээ наамаар байна
Би боддог байсан ямартай ч навчис гандаг
Мартъя гэсэн ч бүтэхгүй юм байна лээ бүгдийг нь одоо санадаг
Би аясаар өөр тийшээгээ хадуураагүй хуураагүй
Андуураагүй хайртай болохоор хайр минь гандан буураагүй
Чи миний дэргэд байхдаа жаргалтай хосуудын нэг л
Байсан шүү эргэлзээгүй жаргалтай хосууд шиг л
Би боддог дандаа хамтдаа байсан бол угтаа
Энэ бодол ард хоцорлоо хоуёл хамдаа цугтаа
Одоо надад итгэл төржийнэ бүгдийг хамтдаа туулъя
Одоо бүх юм ард хоцорлоо хоёул хамтдаа дуулъя
Дх: Дурлалаар бороо нь ордог
Дуугарч амжилгүй хацар мниь нордог
Сэм сэмхэн биедээ дөхье
Сэрүүн цагаар тэвчсэнээ нөхье
Tatar еще тексты
Другие названия этого текста
- Tatar - Ганцаараа (oma) (1)
- Tatar - Ганцаараа (0)
- Tatar - boroo-Дождь(Mongolian song) (0)
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1