Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Никитон - Төгөлдөр | Текст песни

Гуниг баярыг дагаж
Гандаж жаргахыг андахгүй
Ааль аашийг минь тааруулж
Аргадан дуугарсан төгөлдөр минь
Сар мэлмэртэл салхи сонстол
Дуулж л явлаа хоёулаа
Хуурдан хуурдан дуулахад
Хун цагаан шувуу шиг
Хайрлан энхрийлж суухад
Хатан янаг бүсгүй шиг
Төгөлдөр ай төгөлдөр минь

Сэтгэл зүрхийг дагаж
Сэвтэж гунихыг андахгүй
Сэрүүн шөнийн хань
Сэрээж дуудсан төгөлдөр минь
Од бутартал орчлонг гийтэл
Дуулж л явлаа хоёулаа
Хуурдан хуурдан дуулахад
Хун цагаан шувуу шиг
Хайрлан энхрийлж суухад
Хатан янаг бүсгүй шиг
Төгөлдөр ай төгөлдөр минь

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-