Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Танхилхан чамайг энхрийхэн болгожээ
Харах тусам нүдэнд өөриймсөг
Хайрлах тусам зүрхэнд хоногшино
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлаач наддаа
Онгон зүрхний чинь хайрыг амсах гээд
Орчлонд би төрсөн байжээ
Унаган хайраа чамдаа нээгээд
Учран жаргахын тавилан байжээ
Жаргал амтлан мэлтрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгүй байж
Замбуулин хорвоод хамтдаа элээх
Ханийн түшиг чамдаа амлая
Харах тусам нүдэнд өөриймсөг
Хайрлах тусам зүрхэнд хоногшино
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлаач наддаа
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлаач наддаа
Ханийн жаргал хайрлаач наддаа
Самандын Жавхлан еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1