Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Сарантуяа - Төрсөн өдрийн дуу | Текст песни

Өнөөдөр бидний баярын өдөр,
Үнэнч нөхрийн минь мэндэлсэн өдөр.
Өнөр жаргалтай өргөө гэрт чинь
Үеийн олон нөхөд чинь цугларлаа

Дахилт:
Цэцэг алагласан баярын ширээнд
Цоморлиг болон бид суугаад,
Төрсөн өдрийн халуун мэндийг
Төө зайгүй чамдаа хүргэе!

Уригдаж ирсэн андууд чинь
Удаан жаргахын дээдийг хүсэж,
Угтах ирээдүйг зөгнөн ярилцаад,
Уянгат дууныхаа дээжийг өргөе!

Дахилт:

Аав ээжээс заяасан нэрээ
Ард олондоо дуудуулж яваарай.
Алаг үр амьдралын ханьтайгаа
Алтан нарны ивээлд жаргаарай.

Дахилт:

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-